m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 05:57
83
Мьянмарын Ерөнхийлөгч бэсрэг наадам үзэж сонирхов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн болон дагалдан яваа төлөөлөгчид “Чингисийн хүрээ” жуулчны баазад хүрэлцэн очиж монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхов.

Бэсрэг наадмын үеэр Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн албаны бусад хүмүүст уран нугаралтын үзүүлбэр, монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав. Бэсрэг наадамд түрүүлж үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар гардуулан өгсөн юм.