m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 06:04
44
Өсвөрийн сагсчид маргааш АНУ-ыг зорино

АНУ-ын Клевленд хотноо "Cleveland Cavaliers" багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн Континентал Кап тэмцээнд оролцох Монголын өсвөрийн баг тамирчид маргааш АНУ-ыг зорино.

Монголын өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд гурав дахь жилээ оролцож байна. 2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байруудад шалгарсан амжилттай оролцсон юм.

2015 онд бага нас, ахлах насны ангилалаар эрэгтэй хоёр баг, эмэгтэй нэг баг оролцохоор болж бэлтгэл сургуулилтаа ханган 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ыг зорих гэж байна. Дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчид спортын гурван төрлөөр өрсөлддөг билээ.