m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 06:19
152
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуяг томилогдлоо

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн билээ. Түүнийг Төрийн албаны зөвлөлөөс эрх зүйн чадамжгүй хэмээж уг томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн юм.

Тэгвэл Гадаад хэргийн яамны дараагийн Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар томилжээ.Тодруулбал тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуягийг томилсон байна. Д.Ганхуяг нь ГХЯ-нд олон жил ажилласан, туршлагатай нэгэн юм. 

Төрсөн огноо: 1962 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

Цол: “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой

Мэргэжил: Олон улсын эдийн засагч

Боловсрол эзэмшсэн байдал:

  • 1985 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 1985-1990 онд ГЯЯ-ны нэгдүгээр хэлтэст туслах ажилтан, атташе,
  • 1990-1995 онд Бээжин дэх ЭСЯ-нд атташе,
  • 1995-1996 онд ГЯЯ-ны Бодлого зохицуулалтын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 1996-2000 онд Олон улсын байгууллагын хэлтэс, Олон улсын байгууллагын газарт захирал, дарга,
  • 2000-2001 онд Хөрш орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2001-2005 онд Лондон дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
  • 2005-2008 онд ГХЯ-ны Европын газарт дэд захирал,
  • 2008-2012 онд ГХЯ-ны Консулын газарт захирал
  • 2012 оноос ГХЯ-ны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан.

Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос хэлний мэдлэгтэй