m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 06:29
552
ТЕГ-аас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас иржээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг тагнуулын байгууллагаас дууджээ. Түүнийг хуулийн хугацаанд ирж, байцаалт өгөхийг хүссэн байна. Харин тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж, тодруулга хүссэн байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөлтэй холбогдон багагүй асуудал үүсч байна. Тэрбээр АТГ-т зөвхөн авлига авсан, өгсөн,  зуучилсан гэх хэргийг үлдээж, бусдыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэх хуулийн төсөл санаачилсан. Түүний хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч ҮАБЗ-ийн хүсэлтээр унагаасан билээ.