m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 07:43
105
Албаны нохой сургагч бэлтгэх сургалт болж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйл ажиллагаанд албаны нохой бэлтгэх зорилгоор Албаны нохой сургагч бэлтгэх анхан шатны түргэвчилсэн сургалт болж байна.Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн дарга, дэд хурандаа Х.Оюунболдын удирдлаган дор нохой сургагч багш Ц.Номт, малын их эмч Б.Мөнхбат нар сургалтыг танхимын болон дадлагын хэлбэрээр удирдан явуулж байна. 

Сургалтад төвийн болон орон нутаг дахь хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын 40 гаруй ахлагч нар хамрагдаж, сургалтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын нохойн алба, Хилийн цэргийн 0151-р ангийн нохойн албадтай тус тус танилцахаар болжээ.