m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 07:51
56
Хоромхон клуб Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Азийн Хөлбөмбөгийн Холбооны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол улсаа төлөөлөн Хоромхон клуб оролцохоор боллоо. Тэмцээний сугалаа өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотноо явагдаж оноолт гарлаа.

Сугалаагаар манай улс  "А"  хэсэгт Бутан, Пакистан улсуудтай оноолт таарчээ.  Хоромхон клуб эхний тоглолтоо наймдугаар сарын 13-нд Пакистаны "K-Electric" клубтэй хийх бол дараагийн тоглолтоо наймдугаар сарын 15-нд Бутаны "Druk United" клубийн эсрэг хүч үзэхээр боллоо.