m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 00:19
26
Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагаас "Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. 

10:00 цагаас НМХГ-ын хурлын танхимд баяр наадмын бэлтгэл ажил, хяналт шалгалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

12:00 цагаас АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлаар Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.


12:30 цагаас Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс төр засаг Урт нэртэй хуулийг хүчгүйдүүлж, байгаль орчинд нэг их наяд 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

15:00 цагаас Жуковын музейн урд талбайд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан "Эх орон 36 " хүүхэд багачуудад зориулсан хөтөлбөрийн нээлт болно.

15:00 цагаас БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдэд гэрчилгээг гардуулахад байлцана.

16:00 цагаас Shangri- La зочид буудлын хүндэтгэлийн танхимд Гаалийн on-line төлбөр тоцооны систем E-Payment-ийг танилцуулах арга хэмжээ болно. ГЕГ-ын дарга Б.Цэнгэл болон Гаалийн байгууллагын удирдлагууд, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, АНУ-ын бусад албаны хүмүүс оролцоно.