m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 00:25
41
"Сүлд"-ийн бөхчүүд Төр хурахын аманд бэлтгэлээ базааж байна

“Сүлд” биеийн тамир спортын хорооны бөхийн гал Төр хурахын аманд бэлтгэлээ базааж байна. ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хороо дахин шинэчлэгдэн байгуулагдаж 30 тамирчны бүрэлдэхүүнтэй, шинэ гал энэ жилийн наадмын бэлтгэлээ хийж байгаа юм.

Бөхчүүдийн галыг Монгол Улсын заан, “Сүлд” биеийн тамир спортын хорооны дарга, дэд хурандаа  Д.Бумбаяр ахалж, Монгол Улсын арслан, Хорих 441 дүгээр ангийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Мөнхбаатар, Монгол Улсын харцага, Хорих 441 дүгээр ангийн тамирчин, дэслэгч Л.Пүрэвжав, Монгол Улсын начин “ШТН”нэгдлийн дарга, дэд хурандаа Ц.Энхжаргал, Монгол Улсын начин “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, ахлах ахлагч Т.Баасанхүү нарын улс, аймаг, сумын цолтой бөхчүүд бэлтгэлээ базааж байна.