m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 00:31
58
Чөлөөт бөхийн тэмцээнээс гурван алтан медаль хүртлээ

Өнгөрөгч сарын 27-28-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж БНХАУ, Монгол, ОХУ-ын Буриад улсын бөхчүүд өрсөлджээ.

Тус тэмцээнд манай улсаас 12 эрэгтэй, 10 эмэгтэй бөх барилдсанаас эрэгтэй 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 86 кг-ын жинд “Аврагч” спорт клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нар алтан медаль хүртжээ.

Мөн 57 кг-ын жинд ”Гацуурт-Олимп” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Батболд мөнгө, 65 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Нямдорж, 74 кг-ын жинд ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нар хүрэл, эмэгтэй 75 кг-ын жинд ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Чанцалнямаа мөнгө, 63 кг-ын жинд ”Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн тамирчин, олон улсын хэмжээний О.Оюунтуяа хүрэл, 69 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар хүрэл медаль хүртжээ.

Багийн ахлагч, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Цастын барс” клубын дасгалжуулагч Д.Батням, ”Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан, нар оролцжээ.