m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 01:27
56
Ж.Батзандан гишүүний ахалсан хуулийн төсөл дэмжигдлээ

Хууль Зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай  болон бусад холбогдох хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байгааг уг хуулийн төслөөр мөн  шийдэж байгаа юм.

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн  Ж.Батзандан ХЭХ болон ЭБХБ-ны тухай болон бусад хуулийн төслүүдийг 2016.09.01-нээс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргаж, гишүүдийн олонхи дэмжлээ. Ингээд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боллоо.