m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 02:31
47
Нагоя башё энэ сарын 12-нд эхэлнэ

Японы мэргэжлийн сумогийн  долоодугаар сарын  буюу Нагоя башё энэ сарын 12-нд эхэлнэ. Нагоя башёд манай улсаас макүүчи буюу дээд зиндаанд 12, жүрёо зиндаанд гурав, макүшитад зургаа, сандамэд дөрөв, жонокучи зиндаанд нэг сумоч зодоглоно.

Өнг​өрсөн башёгийн түрүү Тэрүнофүжи шинэ озеки баруун жигүүрээс боссон барилдах юм. Харин жүрёогийн 9-өөс барилдан 12-3 даваагаар түрүүлсэн Кагамио Нанжид дөрөв дэх удаагаа дээд зиндаанд дахин дэвшин барилдах болжээ.

Мэргэжлийн сумогийн хамгийн доод зиндаанд Кирибаяама Л.Бямбачулуун хэмээх 19 настай, 184 см өндөр, 94 кг жинтэй залуу анх удаа барилдах болжээ.