m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 02:35
50
Монгол хэлний тухай хуулийг өнөөдрөөс дагаж мөрдөнө

Өнөөдрөөс буюу 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол хэлний тухай хуулийг албан ёсоор дагаж мөрдөнө. Найман бүлгээс бүрдэх тус хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж. 

Хуульд зааснаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заах бөгөөд их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэх гэнэ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргах зэргээр хуульчлан зааж өгчээ.