m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 02:38
2536
Та хаана амрахаа эндээс сонгоорой

 

Зун, намрын налгар сайхан өдрүүдэд амралтаа авч, бүтэн жилийн ядаргаагаа тайлдаг нь монголчуудад бараг уламжлал болсон. Тэгвэл та хаана ямар амралт байдаг, хотоос хэдэн км, ямар үйлчилгээ үзүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг судалж амжаагүй бол энэ мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй. MASS.MN, 1900-1950 мэдээллийн лавлах хамтран дараах мэдээллийг хүргэж байна. Цувралаар хүрэх мэдээлэлд багтсан амралтын газрууд хоттой хамгийн ойр байдаг гэдгийг онцольё. Та илүү мэдээлэл авахыг хүсэвэл 1900-1950 лавлахад хандаарай. 

Дүнжингарав амралт

УБ хотоос 4 км зайтай

ХУД 11-р хороо Зайсангийн баруун талд ХААИС баруун эргээд Богинын аманд, УБ хотоос 4 км, Соёмботой уулын баруун энгэрт

60-80 хүний багтаамжтай, 11 гэртэй.  

 

Зайсан өргөө амралт жуулчны бааз

УБ хотоос 5 км зайтай

ХУД 11-р хороо Зайсангийн аманд Зайсангийн Бурхан хөшөөний баруун талаар чигээрээ яваад Богд хаан жуулчны бааз

зайсан өргөө ресторан:  200-250 хүний багтаамжтай.
казак өргөө ресторан: 80-100 хүний багтаамжтай.

Болор туул амралтын газар

УБ хотоос 6 км зайтай

Зайсангаас 6 км зайтай,  Их тэнгэрийн амнаас 2 км зайтай, Скай ресорт цанын бааз явах замд, Скай ресорт баруун талд

40 хүн хүлээн авах хүчин чадалтай. нийт 6 гэртэй.

 

Их тэнгэр цогцолбор, ТТХГ Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа

УБ хотоос 6 км зайтай

ХУД 11-р хороо Их тэнгэрийн аманд Их тэнгэр цогцолбор Зайсангаас зүүн тийш.

энгийн иргэдэд үйлчлэхгүй. 200 хүн авах боломжтой хурал болон ТУСГАЙ хүлээн авалтанд л үйлчилнэ.

 

Ривер бич амралт ресторан, Хорчин булан ХХК

УБ хотоос 7 км зайтай

ХУД 11-р хороо Богд хан уулын бэлд Их тэнгэрийн ам залаатын аманд

120-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэр болон байшинтай.

 

Зэл ахмадын амралтын газар, ЭШБ трейд ХХК

УБ хотоос 7 км зайтай

Богд хан уулын Залаатын Баруун Богины аманд

1 ээлжиндээ 40-50 хүн хүлээж авах чадалтай,
5 байшин, 8 гэртэй, 1 байшиндаа 4 хүний ортой.

 

Ойн дурсамж амралтын газар /Морьт гүрэн ХХК/

УБ хотоос 8 км зайтай

ЧД, 19-р хороо, УБ хотоос 10 км зайтай Шадивлангийн зуслангийн эхний ам.

гэр 3-4 хүний ортой, хувцасны шүүгээ, гэрийн шаахай гээд хэрэглээний зүйлээр хангадаг.

 

Нэстлэ давн амралтын төв Nestledown нестле даун

УБ хотоос 9 км зайтай

ЧГД 17-р хороо, автобусны эцсийн буудлаас 800 метр.

25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай. 2 давхар өвлиийн байшинтай.

Хүрхрээ амралт тур жуулчны бааз

УБ хотоос 9.5 км зайтай

ХУД 5-р хороо Богд хаан ууланд байрлалтай, Залаат амралтын газрын зүүн талын аманд Хүрхрээгийн богины аманд Зайсангийн гүүрнээс зүүн тийш 8 км, Туул голоос 500 метр, Маршлаас гүүрээс зүүн тийш 400 метр Болортуулын дээд аманд

зундаа 100, өвөл 20 хүн хүлээн авна. гэр амралт нийт 22 гэр, 5 байшинтай

 

Баян уул амралт, Баян элма ХХК

УБ хотоос 11 км зайтай

СХД 24-р хороо Баянхошууны Баруун салааны ам Баянхошууны хуучин эцсээс 10 км, Баруун салааруу салдаг Мон лаагийн үйлдвэрийн хойд талын замаар айлуудын дундуур ороод очно.

Өвөл 70-80 хүн хүлээн авна.зун нэг ээлжиндээ 300 хүн хүлээн авна.