m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 03:04
87
Г.Өсөхбаяр зүүний манлайд гарахаар боллоо

Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Уг хурлаар хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг манлайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцлээ. Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болжээ.

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болжээ.

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний манлайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан юм.