m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 03:49
88
Японы NHK, Монголын ETV телезиз хамтран ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон албаны хүмүүс, Баялаг бүтээгчид  Япон Улсад ажлын айчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулсан юм.

 

    

Японы  NHK, Монголын ETV телезиз хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Япон-Монголын  Засгийн газар  хоорондын төр, хувийн хэвшлийн бизнес түншлэлийг үр дүнд хүргэх ажилд анхаарч, хамтран ажиллах санал тавьснаар Японы  NHK, Монголын ETV телезиз хамтран ажиллахаар боллоо.