m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 04:06
44
Аж үйлдвэрийн сайдын Японд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат э Япон Улсад ажлын айчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулсан нь амжилттай болж, олон гэрээ хэлцэл байгуулсан байна.  Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөгч оролцож, холбогдох байгууллагуудтай гэрээ хийж хамтран ажиллахаар болсон юм.

Тухайлбал Японы  NHK, Монголын ETV телезиз хамтран ажиллахаар боллоо. Тус хоёр телевиз Япон-Монголын  Засгийн газар  хоорондын төр, хувийн хэвшлийн бизнес түншлэлийг үр дүнд хүргэх ажлыг олон нийтэд түгээхэд хамтран ажиллах юм.

Айлчлал амжилттай болсон бөгөөд  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдсэн гэж хоёр тал дүгнэжээ.