m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 05:37
90
“Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ?” номын нээлт болно

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк амьтдын тухай, тэдгээрийг хэрхэн хамгаалдаг, тэд бас аюулд өртөх магадлалтай талаар болон амьтны хүрээлэн хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг, ямар хүмүүс амьтны хүрээлэнд болон тусгай хамгаалалттай газарт тэднийг маллаж арчилдаг тухай хэдэн арван өгүүллэгүүд бичсэн байдаг. Мөн түүнчлэн ХХ зууны дунд үеэс Монголын байгаль дээр бараг устаж үгүй болж байсан Пржевалскийн адуу буюу тахийг Монгол руу Прагааас хэрхэн тээвэрлэж ирдэг талаар бичжээ. Эдгээр өгүүллэгүүдээс сонгон авч монгол хэл руу хөрвүүлэн амьтдын жишээ зурагнуудын хамтаар “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ?” нэртэй номыг хэвлэн гаргаж байгаа нь хүүхдүүд болон насанд хүрэгчдэд ч зориулсан гоё бэлэг болж байгаа юм. Тус ном нь сонирхолтой, сургамжтай, хөгжилтэй мөн сэтгэл хөдөлгөсөн олон сонин адал явдлуудыг агуулсан. Номыг аян замд болон өвлийн урт орой уншихад урамтай бөгөөд түүнчлэн бүхий л амьдралынхаа туршид ч уншиж болох юм. Бобэк захирал Прагийн амьтны хүрээлэнд ажиллах хугацаандаа Говь-Алтай аймгийн Говийн Б байгалийн дархан цаазат бүс рүү хэд хэдэн удаа тахийг тээвэрлэх үйлсийг амжилттай гүйцэлдүүлсэн юм. 2015 оны 7 сарын эхээр чехийн армийн онгоцоор Европоос дараагийн тахинуудыг тээвэрлэн авч ирнэ.

Та бүхэн тээвэрлэлт хэрхэн өрнөсөн, хичнээн тахийг өөрийнх нь унаган нутаг болох чөлөөт байгальд нь нутагшуулж байгаа түүнчлэн бид бүгдээрээ тэдэнд хэрхэн тусалж, тэднийг яаж хамгаалж, арчилж болох талаар шинэлэг мэдээллийн энэ сарын 9-ны 16цагт Интерном номын дэлгүүрийн төв салбарт очиж сонсох боломжтой юм байна.