m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 06:34
84
Статистикийн тойм мэдээллийн журамд өөрчлөлт орууллаа

Монголбанкны сарын статистикийн бюллетеньд өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, Санхүүгийн байгууллагуудын нэгдсэн тоймыг улиралд нэг удаа мэдээлдэг байсан бол шинэ өөрчлөлтөөр сар бүр тогтмол мэдээлж байхаар болжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хадгаламжийн байгууллагуудын үзүүлэлтүүдийг үндэслэн Хадгаламжийн байгууллагуудын тоймыг сараар, бусад санхүүгийн байгууллагын үзүүлэлтийг нэгтгэсэн Санхүүгийн байгууллагуудын тоймыг улирлаар нийтэлж ирсэн. Бусад санхүүгийн байгууллагын тоймд банк бус санхүүгийн байгууллагууд, Хөгжлийн банк, МИК ОССК-ий үзүүлэлтүүд тусгагдаж байгаа аж. Тиймээс Хөгжлийн банк, МИК ОССК-ийн үзүүлэлтүүд хурдтай нэмэгдэж байгаа учир сараар харуулах болно гэдгээ мэдэгдэв. Иймээс бусад санхүүгийн байгууллагын тойм, санхүүгийн байгууллагын тойм улирлаар гардаг байсныг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн сар бүр гаргах боллоо. ББСБ-уудын үзүүлэлт улирлын давтамжтай хоёр сарын хоцрогдолтой шинэчлэгдэж байгаа бөгөөд шинэчлэгдэх хүртэл өмнөх улирлын тоог өөрчлөхгүйгээр тусгаж байгаа болно.