m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 07:11
115
Ядуурлын түвшин 21.6 хувь болон буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар Монгол улсын нийт хүн амын 21.6 хувь буюу 634 мянган хүн ядуу гэсэн дүн гарчээ. Харин 2010 онд нийт хүн амын 38.8 хувь буюу 1030.6 мянган хүн ядуу гэсэн үзүүлэлт гарсан байна. Үүнээс харахад бүсүүдийн ядуурлын үзүүлэлт буурчээ. Тодруулбал, баруун бүсэд 2010 онд ядуурал 52.7 хувь байсан бол 2011 онд 40.5, 2012 онд 32.3, 2014 онд 26 хувь болжээ. 2010 онд нийслэлчүүдийн 31.2 хувь нь ядуу байсан бол 2012 онд 19.9, 2014 онд 16.4 хувь болон буурсан байна.