m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.01 14:32
47
Ерөнхий сайд ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байна /фото/

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле нар.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес уулзалтыг нээж үг хэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгуулсан бизнес уулзалтад оролцов.

Бизнес форумын хоёрдугаар хэсэгт хэлэлцүүлгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  Н.Мөнхбат, Европын Сэргээн босголт банкны Удирдах гишүүн Рикардо Пулити, Монголын Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Д.Ангар, Ард Файнэншл группийн ерөнхий захирал  Ч.Ганхуяг нар тус тус оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын талаар хэлэлцлээ.

 

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө.