m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 00:13
900
Та хаана амрахаа эндээс сонгоорой

Зун, намрын налгар сайхан өдрүүдэд амралтаа авч, бүтэн жилийн ядаргаагаа тайлдаг нь монголчуудад бараг уламжлал болсон. Тэгвэл та хаана ямар амралт байдаг, хотоос хэдэн км, ямар үйлчилгээ үзүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг судалж амжаагүй бол энэ мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй. MASS.MN, 1900-1950 мэдээллийн лавлах хамтран дараах мэдээллийг хүргэж байна. Цувралаар хүрэх мэдээлэлд багтсан амралтын газрууд хоттой хамгийн ойр байдаг гэдгийг онцольё. Та илүү мэдээлэл авахыг хүсэвэл 1900-1950 лавлахад хандаарай. 

Монгол тур ресорт амралтын газар

УБ хотоос 12 км зайтай

БЗД 11-р хороо Скай ресорт цанын баазын  баруун талд УБ хотоос Маршалын гүүрнээс 5 км зайтай

50-150 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Билэг эх хүүхэд гэр бүлийн амралт

УБ хотоос 12 км зайтай

ХУД 5-р хороо Богд хан уулын Дархан цаазат газар Нүхтийн аманд Нүхт корпрэйт зочид буудлын хойд талд 500 метр зайтай.

ресторан 40-60 хүний багтаамтжай
хурлын заал 30 хүний багтаамжтай
6-8 өрөөтэй.

Мандухай амралтын газар

УБ хотоос 12 км зайтай

СХД 1-р хороо Орбитын эцсийн буудлаас 5 км зайтай, Найрамдал зуслангийн замд, Улаанбаатар цанын бааз 2 баруун талд

80-100  хүн хүлээн авах  чадалтай гэр. нийт 7 монгол гэртэй.

Шадивлан ресорт амралтын газар

УБ хотоос 12 км зайтай

Шадивлангийн зусланд

өвөлдөө:10-15 хүн хүлээн авах хүчин чадалтай
зундаа 50 хүн хүлээн авна.

Гурван мод амралтын газар, Хатансүмбэр ХХК

УБ хотоос 15 км зайтай

БЗД Улиастайн аманд

80-100 хүн, хоногоор 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Ойн жим амралтын газар

УБ хотоос 15 км зайтай

ЧГД 19-р хороо 7 буудлаас 6 км зайтай Шадивлангийн эхний аманд

80 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Их хайрхан амралт, Их хайрхан тур ХХК харьяа

УБ хотоос 15 км зайтай

БЗД 20-р хороо Гачуурт руу явдаг замаар яваад Хар усан тохойн амралт руу ордог замаар яваад замынхаа зүүн талд, Хар усан тохойн хойд талд
төв оффис: БЗ 2-р хороо мамба дацан хийдийн урд талд 10-р байр Энүжин группийн байр 206 тоот

40-50 хүн, зундаа 130-140 хүн хүлээн авах чадалтай

Цэнхэр мандал гэр амралт

УБ хотоос 15 км зайтай

БЗД 20-р хороо хороо Гачууртын тохойд, Монгол шилтгээний баруун урд талд

100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай

Ногоон төгөл гэр бүлийн амралтын газар

УБ хотоос 15 км зайтай

Тэрэлж мэлхий хадны баруун урд талд

гэр бүлийн амралт. 5 гэр 1 байшинтай