m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 00:17
221
Хүмүүжигчид захидлын уралдаанд тэргүүлжээ

Монголын Залуучуудын Холбоо, Гэр бүлийн радио FM 104,5 радиотой хамтран зохион байгуулсан Хайрын захидлын уралдаанд хүмүүжигчдийн бүтээл шалгарчээ. ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн хүмүүжигч С.Очиртөмөр  “Сайхан бичигтэн” номинацад, Ш.Гансүх “Аавдаа бичсэн захидал” номинацад, У.Ганзориг “Хайртдаа бичсэн захидал” номинацад  тус тус шалгарсан байна.

Шагналыг Монголын Залуучуудын Холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, FM 104.5 радиогоос тус хорих ангид нь очиж гардуулан өгч баяр хүргэлээ.