m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 00:26
116
Г.Ариунбаатартаа баяр хүргэе

Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд манай орноос таван дуучин оролцож МУГЖ Г.Ариунбаатар "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулж Тэргүүн байрын эзэн болж алтан медаль хүртлээ. Урлагийн олимп гэгддэг уг уралдаан дөрвөн үе шаттай бөгөөд нийт 39 орны 500-аад уран бvтээлчээс ийнхүү тэргүүн байрыг Монголын авьяаслаг хүү эзэлж чадлаа. Дуучин Г.Ариунбаатартаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.