m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 00:47
63
73 кг-ийн жинд хамгийн олон бөх зодоглоно

“Чингис хаан” Гран при-2015 тэмцээн маргааш эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд 36 орны 200 гаруй бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй, эмэгтэй 28 бөх энэхүү тэмцээнд оролцох гэж байна.

Энэ удаагийн тэмцээний хамгийн сонирхолтой жингийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан анхаарлын төвд байна. Учир нь энэ жинд манай улс сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүр өрсөлдсөөр байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Лондонгийн олимпоос хойш жин өгсөн барилдаж байгаа бол олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, “Мастерс”-ын хошой аварга С.Мияарагчаа нар эх орноо төлөөлнө. Тэдэн дээр энэ оны улсын аварга ОУХМ Ганбаатарын Одбаяр нэмэгдэж буй.

Хамгийн сонирхолтой нь манай тамирчидтай өрсөлдөхөөр Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын Мансур Исаев, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт БНАСАУ-ын Хон Күк-Хюн нар өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.  Тэдний жинд хамгийн олон буюу 19 бөх хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлээд байна.