m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 01:05
92
Хөвгүүдийн 15, 17 насны ангиллын улсын аваргууд тодорлоо

Хөвгүүдийн 15, 17 хүртэлх насныхны УАШТ есөн өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Улаанбатар хот болон дөрвөн бүст болсон эрхийн төлөөх тэмцээнээс шалгарсан шилдэг багууд хүч үзсэн нь энэ удаагийн тэмцээний онцлог байлаа.

УАШТ-ий 15 хүртэлх насны ангилалд 13 баг өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг алт, Орхон аймгийн шигшээ баг мөнгө, Дархан-Уул аймгийн шигшээ баг хүрэл медаль хүртжээ.

17 хүртэлх насны ангиллын 10 багийг "Арвис" клүб тэргүүлж, "Монголын тэмүүлэл", "Хоромхон" удаалав. Энэхүү хоёр насны ангшиллын эхний найман байрт шалгарсан баг уламжлал ёсоор намар болдог МХБХ-ны лигийн тэмцээнд өрсөлдөх эрх хүртсэн юм.