m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 01:24
112
Экс ерөнхийлөгч П.Очирбат хууль зөрчжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гомдлын дагуу АТГ-аас экс Ерөнхийлөгч П.Очирбатын ХОМ-т хяналт хийжээ. Шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь “Монголиан майнинг корпораци”-ийн ТУЗ-ийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг ХОМ-ийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.

"Монголиан майнинг корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2010 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар ТУЗ-ийн хараат бус бие даасан гишүүнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ажиллуулахаар шийдвэрлэн хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар ч томилогдон ажиллаж байжээ. Мөн экс Ерөнхийлөгч “Монголиан майнинг корпораци"-ийн ТУЗ-ийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг дахин сунгасан байна.

Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчмөн аж. Тиймээс АТГ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг албан тушаалаас нь бууруулан, хариуцлага хүлээлгэх тухай албан тоотыг холбогдох албан тушаалтуудад хүргүүлжээ.