m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 01:54
55
Автомашинтай гол гатлахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрөгч хоногт гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага иржээ.  Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Арьс ширний 80 айлын байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн тасаг унтраажээ. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн зургаадугаар гудамжинд мод шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход 4м3 хураалгаатай шонгийн мод шатаж байсныг унтраасан.

Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим автомашин Туул голд суусан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хар хошууны Оросын гарамны зүүн талд Т-ийн “Prius-20” загварын автомашин голд суусан байсныг татаж гаргажээ.

Зуны улиралд иргэд автомашинтайгаа гол гатлах гэж байгаад усанд суусан гэх дуудлага олон ирдэг. Иймд иргэдийг автомашинтайгаа гол гатлахгүй, баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.