m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 03:30
67
Ц.Лхамдулам: Бид хамтдаа баялгийг бүтээж чадна

 

“Масс агентлаг”-аас хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөр хотын баялаг бүтээгчдээ дэмжиж эхлээд байгаа билээ. Бидний өрнүүлж буй энэ ажилд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ бүрдүүлж чадсан хичээнгүй, хөдөлмөрч хамт олон оролцсон юм.“Menics design” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Лхамдуламтай ярилцлаа.

Анх хэчнээн ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв?

1998 онд Солонгосын хөрөнгө оруулалттай компаниа үүсгэн байгуулж байсан. Тухайн үед 12 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 2003 оны дунд үеэс эхлээд Монголын үндэсний компани болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо манай хамт олон 80 гаруй  ажилчинтай болж өргөжсөн.

Яг одоогоор хэчнээн төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ. Хүчин чадлын хувьд?

Манайх гадны хаягжилт, хэвлэлийн үйлчилгээг голчлон явуулдаг. Сурталчилгааны чиглэлээр бэлэг дурсгал гээд олон талын үйлчилгээ явуулах боломжтой. Өдөрт 1000-1200 орчим  кв метр хулдаасан хэвлэл гаргах хүчин чадалтай.

Энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдээс ялгарах давуу тал юу бол?

2004 оноос эхлээд олон улсын үзэсгэлэнгүүдэд юу шинээр гарч байна, Монголд юу нэвтэрч байна,  тэр болгоныг алдалгүй оруулж ирдэг. Өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүн талдаа голлож ажиллаж байсан  бол  одоо үйлчилгээндээ анхаарч зохион байгуулалтыг нь түлхүү хийж эхэлсэн. Харилцагч үйлчлүүлэгч нар манай үйлчилгээг хайж ирдэг байсан бол одоо бид нар харилцагч руугаа хүрч үйлчлэх зохион байгуулалтад орсон гэсэн үг.

Компаниуд ихэвчлэн гаднаас бүтээгдэхүүн оруулж ирдэг. Танай компани хэрэглэгч нартаа юу амлаж чадах вэ?

Гаднаас гэдэг нь урдаас л гэсэн үг. Технологийг нь оруулж ирээгүй, хийх боломжгүй тийм бүтээгдэхүүнийг гаднаас их оруулж ирдэг байсан. Бид чадах ёстой зүйлийнхээ 80 орчим хувийг хийсэн гэж боддог. 2014 оны хоёрдугаар хагаст манайх никель металл үсгүүдийг дотроо үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж оруулж ирэн ажиллаж байна. Хэрвээ энэ төхөөрөмжийг оруулж ирээгүй байсан бол энэ төрлийн урсгал гадагшаа гарах байсан. Ер нь иргэдэд хан дотоодынхоо үйлчилгээ эрхлэгчдийг судалж, бүр боломгүй тохиолдолд гадагшаа ханддаг байгаасай гэж хүсэж байна.

Цаашдын зорилго хэтийн төлөв юу байна?

Бид энэ улсын өнгө үзэмжийг тодорхойлохуйц хэмжээнд ажиллана гэсэн хэтийн зорилго тавин ажиллаж байгаа. Дээрээс нь бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд, богино хугацаанд гаргах дотоод зохион байгуулалтаа алхам тутамдаа шинэчлэх ойрын зорилготой.

 “Menics design” ХХК жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажилладаг гэж  сонссон.  Ямар нөхцөлтэйгөөр хэрхэн дэмждэг вэ?

Эдийн засгийн хямралаас гарах гол зам нь баялаг бүтээгчдийг дэмжих юм. Бизнесийнхэн хэдий чинээ их баялаг бүтээнэ, мөнгөний гадагшаа урсах урсгал багасна гэдгийг ойлгосон. Бидний зүгээс бизнесийнхээ хүрээнд жижиг дунд  үйлдвэрлэгчдээ дэмжье гэж бодсон. Тиймээс үйл ажиллагаа явуулж, хоёр жил болсон жижиг дунд бизнес эрхлэгчид манайхтай хамтран ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 20 хувийг эхэлж төлөөд ажил хүлээлцээд дууссаны дараа дахин 20 хувийг нь авдаг. Үйл ажиллагаа явуулаад нэг сар болсны дараа 20 хувь, дахин нэг сар болсны дараа 20 хувь гэх мэтээр төлбөрийг нь төлүүлэх нөхцөл гаргасан. Энэ нь мэдээж бага ч гэсэн дэмжиж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тиймээс танай группээс  явуулж байгаа үйл ажиллагааг бид  их  дэмжиж байгаа. Бид хамтдаа нэгдэж баялгийг бүтээж чадна.