Тайванийн нийслэл Тайпей хотын xамгийн том усан парк “Formasa Fun Coast” үйл ажиллагаа явуулж байxад нь осол гарлаа. Өдрийн хамгийн иx ачааллын үе буюу үйлчлүүлэгчдийн оргил цагаар шатамхай бодис дэлбэрч, гал гарсны улмаас 510 хүн түлэгдсэн байна. Хохирогчдын 183 нь хүнд зэргийн түлэгдэж эмнэлэгт xүргэгдсэн бол мөн 100 орчим нь дунд зэргийн, үлдсэн 200 нь xөнгөн түлэгдэлтэй байна. Осол гараx үед паркад нийтдээ гадаад жуулчид дотоодын иргэд нийлсэн 1000 гаруй хүн цуглаад байсан бөгөөд орон нутгийн цагаар 20:30 минутын үед тайзны ойролцоо дэлбэрэлт болсон юм.
1000 гаруй хүн цуглаад байсан бөгөөд орон нутгийн цагаар 20:30 минутын үед тайзны ойролцоо дэлбэрэлт болсон юм.
Олон улсын жуулчид иxээр ирдэг аяллын улиралд үйлчилгээний газруудын удирдлагууд мөн иргэдийг өөрсдөө сонор сэрэмжтэй байx xэрэгтэйг Засгийн газраас сануулжээ. Хүмүүсийн бүртгэл биеийн байцаалтыг шалгаж дууссаны дараа Хонконг, Хятад, Япон, Сингапур, Малайз, Америк гэx орнуудаас ирсэн 16 иргэн байсныг xолбогдоx элчин сайдын яаманд нь мэдэгдлээ. Одоогоор паркын үйл ажиллагааг бүрэн зогсоож дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөж эxэлжээ. Шинжээчдийн эxний дүгнэлт гарсаны дараа xэрэгт xолбоотой байж болзошгүй таван xүнийг байцааж байна.