m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 04:52
387
Нүүрсний зах зээлийн судалгааг нийтэд мэдээллээ

Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсээс дэлхийн нүүрсний зах зээлийн зарим судалгааг хийснээ олон нийтэд мэдээлсэн байна. Тус тайланд дурдсанаар Хятадын нүүрсний нийт импорт 83.2 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулвал 38.4 хувиар багассан дүнтэй гарчээ.

Мөн Австралиас тавдугаар сард импортлосон эрчим хүчний нүүрс 3.8 сая тонн болсон нь өмнөх сарынхаас 17.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.94 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, Австралиас импортлосон нийт эрчим хүчний нүүрсний хэмжээ 18.45 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.9 хувиар багасчээ. Харин ОХУ-аас 780 мянган тонн эрчим хүчний нүүрс импортлосон нь өмнөх сарынхаас 15.61 хувиар, өмнөх оныхоос 51.69 хувиар буурчээ.