m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 05:46
52
Аж үйлдвэрийн сайдын Японд хийсэн айлчлал өндөрлөв

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд “Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, олон талын үр ашигтай гэрээ хэлцэл байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тухайлбал, “Дээд өнгө” компани “Super region”-д таван сая иенийн бараа нийлүүлэх гэрээ байгуулсан нь энэ удаагийн ажлын айлчлал амжилттай зохион байгуулагдсаны илэрхийлэл байв. Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон хувийн хэвшлийн 55 компанийн 80 гаруй төлөөлөл оролцов.

Харин Японы талаас Монгол, Японы Эдийн засгийн хорооны дарга Ё.Кобаяши, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Ё.Такаги, Гадаад хэргийн дэд сайд К.Наканэ зэрэг албаны хүмүүс болон хувийн компаниудын төлөөлөл оролцлоо.