m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 05:51
36
Манай улсад 53 орны төрийн тэргүүн айлчилна

АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг Монгол улсад ирэх онд зохион байгуулахтай холбоотойгоор Европын холбооны төлөөлөгчид манай оронд айлчилж байна.

Тэд дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор бэлтгэл ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх, уулзалтыг амжилттай зохион байгуулахад Европын холбооны зүгээс Монгол Улсад үзүүлэх тусламжийн асуудлуудыг тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Тус төлөөлөгчдийн багийг Европын холбооны гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэнээр ахалж байна. Тэрбээр “АСЕМ нь Засгийн газар хооорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. Анх 1996 онд 26 орныг хамруулж үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европийн уулзалт болох АСЕМ нь одоогоор Ази тивийн 21, Европийн 30 улс, олон улсын хоёр байгууллагыг нэгтгэж чаджээ. Монгол Улсад ирэх онд зорхион байгуулагдах энэхүү Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж харж бид харж байна. Энэ уулзалтад 53 орны төрийн тэргүүнүүд ирэх бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс Монгол Улсыг амжилттай зохион байгуулах тал дээр бидний зүгээс шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлнэ” гэдгээ АСЕМ-ийн асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн мэдээллийн эхэнд онцоллоо. 

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой

Мөн энэ үеэр АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан улсын гадаад харилцаа өргөжиж, дипломат үйл ажиллагаа, хамтын харилцаа шинэ түвшинд хүрэх өргөн боломж нээгддэг. Мөн бизнесийн урт, богино хугацааны гэрээ хэлцэл, байгуулах боломжууд нээгдэж, Монгол улстай хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэх, гадны хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх зэрэг оон талт эерэг үзүүлэлтүүд бийг Европын холбооны төлөөлөгчид онцолсон юм.

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан улсын гадаад харилцаа өргөжиж, дипломат үйл ажиллагаа, хамтын харилцаа шинэ түвшинд хүрэх өргөн боломж нээгддэг