m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 06:08
114
Монголбанк 23 сая ам.доллар банкуудад нийлүүлэв

2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1969.51-1980.00 төгрөгийн ханшаар 31.6 сая ам.доллар,317.55-319.00 төгрөгийн ханшаар 125.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1975.00 төгрөгийн хаалтын ханшаар 23.0 сая ам.доллар, 318.01 төгрөгийн хаалтын ханшаар 62.0 сая юань тус тус нийлүүлэв.

Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 89.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 4.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.