m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 06:27
50
НИТХ-ын тэргүүлэгчид “Найрсаг Улаанбаатар”-ын дэд хөтөлбөрийг батална

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан долоодугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гаригт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн туслах 5 барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах 8 барилга, байгууламж /
  • Хөрөнгө шилжүүлж авах тухай / Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, гэрэлтүүлэг /
  • Нийслэлийн Өмчит үйлвдэрийн газруудын газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компанийн 2014 оны санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгаас 2015 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай
  • Журам батлах тухай / Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам /
  • Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 2015 оны 34 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  • Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвийн нэрийг өөрчилж, дүрэм батлах тухай
  • Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Улаанбаатар орон сууц сангийн зөвлөлийн орон тоог батлах тухай
  • Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааны тухай
  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /BRT/ Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус батлах тухай
  • “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрэм батлах тухай
  • Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ – ын Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
  • Хөтөлбөр батлах тухай / Хөршийн хяналт хөтөлбөр, Улаанбаатар хотод хөршийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам /
  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн дэд хөтөлбөр” батлах тухай 
  • Ой тэмдэглэх тухай / Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой /
  • Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай /Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлт, 2014 оны төсвийн гйүцэтгэлийг батлах тухай /
  • Налайх – дагуул хотод Захирагчийн сонгууль явуулсан тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.