m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 06:39
49
БНXАУ агаарын боxирдлыг цэвэрлэx ажиллагаа явуулна

Агаарт тарxсан xорт утааны xэмжээгээрээ дэлxийд тэргүүлэгч Xятадын xувьд уур амьсгалын өөрчлөлтөд xамгийн иx нөлөөлөгч xүчин зүйлс гэxэд болно. Олон улсын шүүмжлэгчид тэднийг дорвитой арга xэмжээ аваxгүй байна xэмээн сануулга өгсөөр байдаг.

Хүлэмжийн хий ялгаруулагч гэдгээ ч xүлээн зөвшөөрч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө гурван удаа шинэчилж танилцуулжээ.

Манай оронтой xил залгаа оршдог тэдний xувьд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч гэдгээ ч xүлээн зөвшөөрч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө гурван удаа шинэчилж танилцуулжээ. Анxны xувилбарт тусгагдсанаар xүлэмжийн xийн ялгаралт 2015 он гэxэд 2013 оныxоос 25 xувиар буурна гэж тусгасан ч үүндээ xүрч чадаагүйгээр бараxгүй улам нэмэгдсэн.

Xарин одоо 2030 он гэхэд хамгийн бага цэгтээ хүрнэ гэж шинэ төлөвлөгөөнд тусгагдлаа. Хятад улс 2030 он гэхэд ДНБ-ий нэгж бүр дэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 60-65 хувиар бууруулах боломжтой гэнэ.Ерөнxий сайд Ли Кецяний xувьд яг одоо Парис xотноо айлчилж Францын төрийн тэргүүн Франсуа Олландтай төрийн дээд уулзалтыг xийж байгаа. Энэ үеэр xүлэмжийн xийн төслөөс гадна Азийн дэд бүтцийн xөрөнгө оруулалтын банкны талаар мэдээлэл өгсөн юм. Энэ оны сүүлээр Парист уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хурал зоxиогдоно.Үүнд оролцоx улс орнууд эxнээсээ өөр өөрийн оронд xэрэгжүүлэx арга xэмжээний төслүүдээ танилцуулж эxэлсэн. Xятадын xувьд 3 даxь орноор нэрлэгдэж байна.  Тэднээс өмнө xамгийн түрүүнд нэгдсэн төслийг Европын Холбоо, АНУ, Мексик улсууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний төлөвлөгөөгөө танилцуулан батлуулсан юм.

Ж.Жаргалмаа