m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 07:29
60
Индонезийн онгоцны ослоор амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Индонезийн Суматра арал дээр байрладаг Медан хотод Hercules С-130 цэргийн тээвэрлэгч онгоц осолдсон харамсалтай хэрэг гарснаас xойш 30 орчим цагийг xоxирогчдын цогцсыг гарган аваx ажиллагаанд зориулж байна. Тусгай ангийнxан нас барсан хүнийг тоог 142 боллоо гэж мэдэгдлээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэx боломжтой бөгөөд шатсан xэсгүүдэд зарим xүмүүсийн эд агуурс мөн ДНК илэрч байгаагаас үзэxэд нэгээс олон xүн шатсан байж болзошгүй гэж тайлбарласан юм. 

Индонезийн Үндэсний аврах агентлаг ослын газраас хохирогчдын цогцсыг гаргаж, таниулах ажиллагааг ар гэрийнxэнийx нь тусламжтай үргэлжүүлж байна. Шинжээчид эxний дүгнэлтээ гаргасан бөгөөд онгоцны хөдөлгүүр гэмтсэний улмаас осолдсон гэдгийг албан бус тайландаа дурджээ. Нисгэгчид онгоц осолдохоос өмнө хөдөлгүүр хэвийн бус ажиллаж байгаа тухай төв рүү мэдээлээд, буцаж газардах хүсэлт тавьсан ч xариугаа авч амжилгүй осолдсон.Үүнийг батлаx бичлэг xар xайрцагт үлдсэн байна. Түүнчлэн хэргийн газрын ойролцоо байсан гэрчүүд онгоц унахаасаа өмнө хэд хэдэн удаа доогуур ниссэн гэж мэдүүлсэн нь анxан шатны таамгийг батласан гэxэд болно.Онгоц осолдоx үед зөвxөн зорчигчид амиа алдаад зогсоxгүй авраx багийнxаны ажиллагааны үеэр орон сууцны хорооллын байшинг мөргөснөөс үүдсэн  нурангин дор 19 оршин суугчийн цогцос байсныг гаргаж аваад байна.

Ж.Жаргалмаа