m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.02 08:02
93
Ерөнхийлөгч наадмын нээлтэнд Г.Ариунбаатарыг дуулуулахыг хүсэв

Монголчуудын чадварыг дэлхийд гайхуулсан сайхан мэдээ биднийг баярлуулж байна. Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд манай орноос таван дуучин оролцож МУГЖ Г.Ариунбаатар "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулж Тэргүүн байрын эзэн болж алтан медаль хүртсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтэнд түүнийг дуулахыг сонсохыг хүсэж буйгаа жиргэжээ

Гавьяат маань Буриадын театрт ажиллаж байгаа бөгөөд хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтэнд түүнийг дуулахыг сонсохыг хүсэж буйгаа жиргэжээ. МУГЖ Г.Ариунбаатарыг наадмын нээлтэнд оролцуулах талаар хөөцөлдөх хэрэгтэй болох нь дээ, найруулагч нар аа.