m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.03 01:11
1658
Дэлхийд танигдсан монгол амтыг “Golden Gobi”-гоос /фото/

“Масс агентлаг”-аас  санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр нийслэлийн баялаг бүтээгчдээ олон нийтэд сурталчилж буй. Төсөл хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  баялаг бүтээгч “Есөн од” ХХК-ийн “Есөн од фүүд” шоколадны үйлдвэрийн “Golden Gobi”шоколадыг танилцуулж байна. Тус үйлдвэр нь Монголд анх удаа Белги технологиор цэвэр шоколад үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн шоколад болон чихрийн цуглуулга үйлдвэрлэн,борлуулж байна.