m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.09 08:28
149
Г.Гантуяа: Бид англи хэлийг хамгийн зөв системээр, хурдан хугацаанд үр дүнтэй аргаар заадаг

Англи хэлийг түргэн хугацаанд хамгийн үр дүнтэй аргаар сурахыг хүссэн хэн бүхэнд “English storm” гадаад хэлний сургалтын төвийг танилцуулж байна. Монголд гадаад хэлний анхны вакум сургалтыг нэвтрүүлсэн энэ хамт олон 13 жилийн түүхтэй. Кэмбрижийн тогтолцоотой сургуулиуд эднийхээс өвөл, зуны сургалтаа  авдаг бөгөөд хоёр сар л сургалтад суухад англи хэлний эхний долоон шатны мэдлэгийг бүрэн эзэмшинэ гэдгийг тус хамт олон амлаж байна.

Гадаад хэлний сургалтын төвүүд маш олон болсон. Юуны өмнө тэднээс ялгарах онцлогийн талаар дурьдахгүй юу?

Монголын анхны вакум системтэй зуны зуслангийн сургалтыг манайх бий болгож байсан. Тухайн үед бүтэн өдрөөр сургалтад суугаад жилийн программыг нэг сард багтааж үзнэ гэдэг хүмүүст бараг боломжгүй мэт санагдаж байсан бол өнөөдөр үр шимийг нь хүртэж, амьдралаа өөрчилсөн хүн олон байна. Дунд сургуулиас их сургууль төгстөлөө англи хэл үзчихээд яагаад сурахгүй байна вэ гэдгийг бид анх судалж үзсэн. Үүний үндсэн дээр боловсролын салбарын англи хэл заах арга зүйд дэвшилтэт хэлбэрийг бий болгосон гэж хэлж болно. Долоо, найман жил англи хэл үзчихээд анхан шатны мэдлэггүй хүн маш олон бий. Харин манай сургалтад хоёр сар хамрагдсанаар англи хэлний эхний долоон шатыг эзэмшинэ гэсэн үг. Гэхдээ хоёр сард багтаан англи хэл сурахад хэрэгтэй орчин нөхцөлийг бүгдийг бид бүрдүүлсэн. Мөн бид зуслангийн сургалтаас гадна хотод өөрийн хичээлийн байрандаа эрчимжүүлсэн сургалт явуулдаг.

Эхний долоон шатаас цааш ямар сургалтад хамрагдах вэ?

Үүний дараа “Вакум-2” гэсэн шатлал бий. Энэ аргачлалаар сурсан хүүхдүүд IELTS, TOEFL, өөр бусад гадаад дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх зорилготой байдаг.  Энэ шатлалд сурсан хүүхдүүд гадаад, дотоодын аль ч шалгалтад тэнцэхээр өндөр түвшинд бэлтгэгддэг, дээд түвшний сургалт юм л даа. Гэхдээ энэ шатлалын дараа дан яриа, сонсголд анхаарсан 3-р шатны анги энэ зунаас нээгдэж байгаа. Бүх хичээлийн 80 хувийг гадаад багш удирдаж явуулдаг.

Танай сургалтыг маш өндөр шаардлагатай, заах арга зүй нь ч бусдаас өөр гэж сонссон. Энэ талаар тайлбарлахгүй юу?

Тийм ээ. Бид өөрсдийн бий болгосон аргачлалаар богино хугацаанд англи хэлийг чадвар болгон эзэмшүүлэхийг зорьсон. Тиймээс багш нартаа энэ чадварыг эзэмшүүлсэн. Эцэг эхчүүдийг манай төвд хүүхдүүдтэйгээ хамт ирэхийг хүсдэг. Зуслангийн вакум сургалтад ирсэн хүүхдүүд эхний гурав хоногт шантрах үе бий. Гэхдээ сургалт дуусаад явахдаа өөрийгөө ингэж сурч чадна гэж бодоогүй, багш аа үнэхээр их баярлалаа гэж хэлдэг.

Гэхдээ гадаад хэлний сургалтууд маш өндөр үнэтэй байдаг шүү дээ?

Манайд ирдэг хүмүүс ч ингэж хэлдэг. Бусад сургалтын төвүүдэд англи хэлний нэг шатлалыг 200-400 мянган төгрөгөөр заадаг. Харин манай сургалт долоон шатлалыг хямд үнээр, гэхдээ хамгийн үр дүнтэй аргаар заадаг. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч манай төв илүү хэмнэлттэй.

Зуны амралтаараа мэдлэг боловсролдоо анхаарахыг хүсэж буй хүмүүс яг хаана хандахаа мэддэггүй. Харин та тэр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Хүүхдүүдээ агаар салхинд амраангаа юм сургаад авъя гэсэн хүмүүс, ажлынхаа хажуугаар хамгийн үр дүнтэй хэлний сургалт хайж яваа залуус гээд бүх насныханд манай төв нээлттэй. Манай төвд ирж байгаа хүмүүсийн 80 хувь нь аман зараар ирдэг болохоор хэрвээ эргэн тойронд чинь манай төвийг мэддэг хүн байдаг бол асуугаад үзээрэй. Бид хамгийн сайн сургалтыг танд өгөх болно.

Харилцах утас: 70003233, 99716070