m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.16 06:36
151
“Оюу Толгой”-н далд уурхайн төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны эцсээр хийнэ

Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компаниас “Оюу Толгой”-ийн далд уурхайд шаардлагатай төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны сүүлээр үзэглэх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, "Оюу толгой" далд уурхайг хөдөлгөх гэрээ амжилттай хийгдэж, хөрөнгө оруулагчийн төслийн санхүүжилтийн яриа хэлэлцээ урагшилж байгаагаас гадна “Оюу Толгой”-ийн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгаагаас үүдэлтэй хэмээн Bloomberg мэдээлэв. Тайланд дурдсанаар энэ оны эхний хагас жилд баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлаасаа 64.6 хувиар өсч 215.5 мянган тонн-д хүрсэн бөгөөд үүнээс баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаасаа 64.5 хувь, алтны агууламж 178 хувиар нэмэгдсэн дүнтэй гарчээ. Баяжмалын үйлдвэрлэл ийнхүү эрчимжихэд үйлдвэрийн нэвтрүүлэх чадамж 20 хувиар нэмэгдэж, хүдрийн агууламж нэмэгдсэн нь нөлөөлжээ.