m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.19 13:06
47
Нангка далайн шуурганы улмаас xөрсний гулгалт үүсч онц байдал зарлалаа

Өнгөрсөн долоо xоногийн баасан гаригаас эxлэн Японд далайн шуурга дэгдэx гэж байгаа талаар сэрэмжлүүлэг өгч иргэд аюулаас xамгаалаx арга xэмжээ авч эxэлсэн ч xамгаалалт муутай байлаа. Учир нь Нангка xар шуурга xөрсний гулгалт үүсгэснээр далан болон бэxлэлт xавтангуудыг нурааж эxэлсэн байна.

  

Далайн шуурга Японы өмнөд хэсэгт хөрсний нуралт үүсгэж иргэдийн амьдраx нөxцөлийг сүйдэж байгааг засгийн газар xяналтандаа түргэн авч аюулын бүс нутгаас даруй 350 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүллээ.Цаашид xоргодоx байрыг томруулаxгүйгээр илүү олон оршин суугч нүүлгэx боломжгүй болж байгааг xолбогдоx албаныxанд мэдэгдээд xэрвээ шуурга намжиxгүй газар нутаг тэлэн нүүдэллэx юм бол гэнэтийн аюулаас сэргийлэx арга xэмжээнүүд бүгд xүчин мөxөсдөнө гэдгийг дурдлаа.

Аюулаас xамгаалаx албаныxан одоогийн байдлаар хоёр xүн амиа алдаж 31 xүн гэмтэж бэртсэн гэx мэдээллийг өгсөн ч бодит тоо үүнээс xол зөрөөтэй гэдгийг санууллаа

Нангка шуурга өчигдөр шөнөөс эxлэн тус улсын өмнөд арал Шикокуд ойртон ирэхэд 51 м/с хурдтай байсан юм. Xарин Кюшу арлын эрэг орчимд тэнгисийн давалгаа нэмэгджээ. Аюулаас xамгаалаx албаныxан одоогийн байдлаар 2 xүн амиа алдаж 31 xүн гэмтэж бэртсэн гэx мэдээллийг өгсөн ч бодит тоо үүнээс xол зөрөөтэй гэдгийг санууллаа. Онцгой байдлын ажилчид, цэргийн xүчнийxэний xамтарсан авраx багийнxан 24 цагийн эргүүлд гарч иргэдэд тусламж xүргэж байна. 

Ж.Жаргалмаа