m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 00:38
71
Вьетнам Улсын Ерөнхий прокурор манай улсад айлчилжээ

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён  Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид Манай улсад айлчилсан байна.

Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа.