m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 01:14
48
Яармаг, Нисэхийн тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж  ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, долоон метр өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс дөрвөн км урт газрыг зүлэгжүүсэн байна. Үлдсэн хэсгийг гүйцэтгэгч компаниатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан  хөрөнгийг 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ ондоо багтаан Яармаг, Нисэхийн зам дагуух газрыг бүрэн зүлэгжүүлэх, 2016 оны дөрөвдүгээр сараас гоёл чимэглэлийн мод, сөөг тарих, зургаадугаар сараас цэцэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.