m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 01:58
46
Ипотекийн зээлийн журмыг үргэлжүүлэн хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Үүний дагуу өнөөдөр 16.00 цагт Засгийн газар хуралдах бөгөөд тус хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн орон сууцны ипотекийн зээлийн журамтай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Өмнө нь Засгийн газрын хуралдаанаас орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг  10 хувь болгож, зээлийн хугацааг 30 жил болгон сунгах шийдвэрийг гаргасан билээ.