m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 02:29
76
Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.0 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна. Тухайлбал хонины ястай мах өмнөх сарынхаас 7.6 хувь, үхрийн яастай мах 4.9 хувь, үхрийн цул мах 2.6 хувь, ямааны ястай мах 11.1 хувиар үнэ нь буурсан бол адууны махны үнэ өөрчлөгдөөгүй байна.  Нэг кг хонины ястай мах дунджаар 6890 төгрөг,үхрийн яастай мах 8030 төгрөг, үхрийн цул мах 10365 төгрөг, адууны мах 3135 төгрөг,ямааны мах 5520 төгрөгийн үнэтэй байгаа аж. Өмнөх сарынхаас савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар өсч, савласан дээдийн дээд гурилын үнэ 1.9 хувиар буурчээ. Бусад гурилын үнэ өөрчлөгдөөгүй байсан бөгөөд энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй үзүүлэлт аж.Будаа,элсэн чихрийн дундаж үнийн хувьд өмнөх сар болон долоо хоногийн өмнөхтэй адил байна. Тэгвэл сүү, ургамлын тос, өндөг,цөцгийн тосны үнэ өмнөх сар болон долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөгдөөгүй байна.