m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 03:01
59
Н.Батцэрэг: Засгийн газарт хамтарсан бол үр дүнгээ үзэх нь зөв

Шийдлийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдын гаргах асуудал олны анхаарлын төвд байгаа. Эл асуудлыг ирэх сарын 3-нд зарлагдсан ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэнэ хэмээн УИХ-ын дарга хэлсэн. Тэгвэл хамтарсан Засгийн газраас МАН гарах нь зөв шийдвэр мөн үү гэсэн асуултад УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс”эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа” Үндэсний баяр наадмаа тэмдэглэж зуны амралтын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед улс төржмөөргүй байна. Гэхдээ нэгэнт Засгийн газарт хамтарсан бол үр дүнгээ үзэх нь зөв. Манай бүлэг Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Ер нь АН, МАН-ын  хоёрын хоорондын харилцааны асуудал юм. Бидний хувьд асуудал УИХ дээр орж ирж яригдах болсон тохиолдолд байр сууриа илэрхийлнэ ”гэжээ.