m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 04:29
51
Өндөр гэгээний Даншиг наадам Хархоринд болно

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, "Арвагар хээр" МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар оролцлоо.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-нд эрлийз морины уралдаанаар эхлэх гэнэ. Харин 25-ны өглөө наадмын  албан ёсны нээлт болно. Наадмын хоёр дахь өдрөөс азарга, соёолон, их насны монгол морьдыг уралдана. Ингэхдээ "тавиач" нэртэй хүүхдийг явуулахгүй гэдгийг наамдын зохион байгуулах хорооноос мэдэгдэв. 

Ингэхдээ "тавиач" нэртэй хүүхдийг явуулахгүй гэдгийг наамдын зохион байгуулах хорооноос мэдэгдэв. 

УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлэхдээ “Өндөр гэгээн Занабазарын хийж байсан ажил, уран бүтээлийг алдаршуулах, суртчилах, судлах ажилд багагүй хөрөнгө зарцуулагдсан. Ойн хүрээнд номууд хэвлүүлсэн, гадаад дотоодын төлөөлөгчдөд зориулж баримтат кино, эрдэм шинэжилгээ, соёлын олон арга хэмжээ зохион байгуулсан" гэлээ.

Наадамд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 512 бөх барилдахаар болжээ. Түрүүлсэн бөхөд найман сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд таван сая төгрөгийн бай шагналыг олгох гэнэ. Мөн сурын харваа, урлаг соёлын тоглолт, ёслолын буудлага, шашны арга хэмжээ, монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан тус тус зохион байгуулагдах аж. Даншиг наадмын үеэр айргийн НҮБ-ын өвд бүртгүүлэхээр болсон байна.

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулжээ. Мөн Өндөр гэгээн Занабазарын тухай түүхэн баримтат кино,  түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгож, бэсрэг наадам хийжээ.  Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлаж, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музейг байгуулжээ.