m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 04:45
113
Сэтгүүлчид чимээгүй суулт хийлээ

Info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл дуу хоолойгоо нэгтгэсэн билээ. Өнөөдөр сэтгүүлчдийн төлөөлөл Чингисийн талбайд чимээгүй суулт хийлээ. 

Энэ сарын 9-нд шүүхийн шийдвэрийн дагуу сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гарч, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Сэтгүүлчдийн төлөөлөл дээрх шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харахыг хүсэж байгаа юм. 

Хуульч Б.Энхбаяр

Цагдан хорих шийдвэрийг гаргасан шүүгчийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр өөрчлөх боломжтой. Гэм буруутай гэдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй байгаа. Г.Буяндорж,  С.Баттулга нарын өмгөөлөгч дараагийн шатанд хандсан. Дараагийн шатны шүүгчийн шийдвэрийг хүлээх ёстой. Тэр шийдвэр хурдан гараасай гэж бид суулт хийж байна. Түүнээс бидэнд шууд шүүхийн шийдвэрт нөлөөлж болохгүй. 

 

 

Сайтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэл

Бичиж нийтэлсний төлөө цагдан хорино гэдэг бол эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлт гэсэн үг. Монгол Улс сэтгүүлч Ерөнхийлөгчтэй, Хэвлэлийн салбарт ажиллаж байсан Ерөнхий сайдтай, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг УИХ-ын даргатай. Сэтгүүлч Баттулгыг цагдан хорьсон явдал сэтгэл дундуур байна. Энэ хэрэг хурдан шийдэгдэж сэтгүүлчийг суллаасай гэж хүсэж байна.