m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 04:47
111
ТБҮЦ-ны үлдэгдэл 885.7 тэрбум төгрөгт хүрэв

Даваа, лхагва, баасан гарагуудад тогтмол арилжаалдаг төв банкны үнэт цаасны ээлжит арилжаа болж өнгөрчээ. Тодруулбал, Монголбанк нэг долоо хоногтой 688.0 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын 17-ны өдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 885.7 тэрбум төгрөг болж байгаа аж. Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог аж.