m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 04:53
40
Дэлхийд өрсөлдөх залуучууддаа Ерөнхий сайд амжилт хүслээ

Бразилийн Сан Пауло хотноо 2015 оны наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээнд манай улс анх удаагаа оролцох гэж байна. Олон орны шилдэг залуу мэргэжилтнүүд өрсөлддөг энэхүү тэмцээнд манай улсаас 23 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор ирэх сарын 4-5-нд Бразилийг зорих юм.

Засгийн газрын шийдвэрээр дэлхийн ур чадварын тэмцээнд манай баг анх удаа оролцох гэж байна. Манай залуучууд 9 мэргэжлээр өрсөлдөнө. Анх удаа оролцож байгаа ч гэсэн монгол ажилчин залуучууд маань амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Дархан хүн бурхан ухаантай гэж манай ард түмэн хэлдэг. Оюуныхаа бядаар, гарынхаа ур чадвараар олон орны залуучуудтай өрсөлдөж улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, амжилт гаргана гэдгээ баг тамирчдынхаа өмнөөс Ерөнхий сайдад илэрхийлж байна гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ. Оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг сорьдог энэхүү тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Бразильд болох энэ удаагийн тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих юм байна.

-